Дорнод аймгийн Шүүх Шинжилгээний Алба - Хуудас 5
Slide
Slide
Байгууллагын тангараг:
Монгол улсын иргэн би ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Мэндчилгээ

darga jijig

Эрхэм таныг Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье. Манай цахим хуудас танд шүүхийн шинжилгээний байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, шүүхийн шинжилгээний албаны танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож буй хууль тогтоомж, гадаад харилцаа хамтын ажиллагаа, ажлын үр дүнгийн статистик мэдээ, санхүү төсвийн холбогдох үзүүлэлт, тендерийн материал зэрэг мэдээлэл авах боломж олгох юм. Шүүхийн шинжилгээний байгууллага иргэдэд нээлттэй байж, үүрэгт ажлаа шуурхай, шударга хэрэгжүүлэхэд чиглэсэн та бүхний санал хүсэлт тус байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.БАЯРБАТ

Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл
Шинээр томилогдсон алба хаагчид тангараг өргөлөө 1

Шинээр томилогдсон алба хаагчид тангараг өргөлөө 1

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралын 2013-6-28-ны өдрийн Б/424 тоот тангараг өргүүлэх тухай албан бичгийн дагуу 2013 оны 7 сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Н. Уянга, нягтлан бодогч цагдаагийн дэд ахлагч Ч. Түвшинбаяр, гарын хээний санч цагдаагийн дэд ахлагч Г. Сансар, нярав, жолоочийн үүрэг гүйцэтгэгч Г. Баатарцогт, туслах ажилтан ...

Сэтгэгдэл

“Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийг Хууль зүйн Сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлог”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор Криминалистикийн шинжилгээний хэлтэс нь 2013 оны ...

Сэтгэгдэл

Спортын 5 төрөлт тэмцээн зохиогдож байна

Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан хүрээлэн, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг 2012 оны 11 дүгээр сарын 03-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.