Дорнод аймгийн Шүүх Шинжилгээний Алба - Хуудас 3
Slide
Slide
Байгууллагын тангараг:
Монгол улсын иргэн би ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Мэндчилгээ

darga jijig

Эрхэм таныг Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье. Манай цахим хуудас танд шүүхийн шинжилгээний байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, шүүхийн шинжилгээний албаны танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож буй хууль тогтоомж, гадаад харилцаа хамтын ажиллагаа, ажлын үр дүнгийн статистик мэдээ, санхүү төсвийн холбогдох үзүүлэлт, тендерийн материал зэрэг мэдээлэл авах боломж олгох юм. Шүүхийн шинжилгээний байгууллага иргэдэд нээлттэй байж, үүрэгт ажлаа шуурхай, шударга хэрэгжүүлэхэд чиглэсэн та бүхний санал хүсэлт тус байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.БАЯРБАТ

Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл

“Караоке дуу”-ны тэмцээнд дэд байр эзэллээ

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас санаачилсан хууль, шүүхийн байгууллагуудын дунд зохион явуулсан "Караоке дуу"-ны тэмцээнд Шүүхийн Шинжилгээний албаны "Аноскоп" багийн хамт олон авхаалж самбаа, авъяас билэг, ур чадвараа сорин амжиллтай оролцож ДЭД байр эзэллээ. Шүүхийн Шинжилгээний Албаны хамт олныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх ...

Сэтгэгдэл

Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Дорнод аймагт Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 20-ны билэгт сайн өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ойн арга хэмжээнд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Г.Гантулга, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат боло нар үе үеийн ахмадууд нарын нийт 160 орчим хүндэт ...

Сэтгэгдэл

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/234 дугаар "Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай" захирамжаар Шүүхийн Шинжилгээний Албаны хамт олон "Дорнод гурил" ХК-аас зүүн тийш төв зам дагуу хуваарилсан газрын шарилж, хог хаягдалыг цэвэрлэлээ.