Дорнод аймгийн Шүүх Шинжилгээний Алба - Хуудас 2
Slide
Slide
Байгууллагын тангараг:
Монгол улсын иргэн би ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Мэндчилгээ

darga jijig

Эрхэм таныг Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье. Манай цахим хуудас танд шүүхийн шинжилгээний байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, шүүхийн шинжилгээний албаны танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож буй хууль тогтоомж, гадаад харилцаа хамтын ажиллагаа, ажлын үр дүнгийн статистик мэдээ, санхүү төсвийн холбогдох үзүүлэлт, тендерийн материал зэрэг мэдээлэл авах боломж олгох юм. Шүүхийн шинжилгээний байгууллага иргэдэд нээлттэй байж, үүрэгт ажлаа шуурхай, шударга хэрэгжүүлэхэд чиглэсэн та бүхний санал хүсэлт тус байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.БАЯРБАТ

Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн хорооны 2015 оны  248 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн  Ниссан мистрал маркийн 00-07 ДОА улсын дугаартай автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 4’000’000 /дөрвөн  сая/ төгрөг Дэнчингийн хэмжээ: Худалдах доод үнийн 25 хувь Дуудлагын худалдаа: 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 ...

Сэтгэгдэл

Хамт олноороо мод тарив

Монгол улсын хэмжээнд "Нэг сая мод тарьж ургуулах" тухай Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А/146 дугаар тушаал, Дорнод аймагт "Нэг зуун мянган мод тарьж ургуулах" ажлын хүрээнд Нисэхийн зам дагуу хуваариласан талбайд Шүүхийн шинжилгээний хамт олон албаны төгөлийг байгууллаа.

Сэтгэгдэл

Дотоод аудитын ажлын хэсэг шалган зааварлалаа.

Шүүхийн шинжилгээний  байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.16 дах заалт, Хүрээлэнгийн захирлын баталсан Шүүхийн шинжилгээний байгууллагын 2015 оны Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг тус тус үндэслэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Болдбаатар ахалж, Өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн-дадлагажигч, цагдаагийн дэд ахлагч Б.Гэрэлт-Од, Санхүүгийн аудит хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Б.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ...