Эрхэм зорилт

logo1

Бидний эрхэм зорилго

Шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ, судалгааны онол арга барилд түшиглэн хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэн хураан авах, хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримт материалуудад өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын тогтоол, захирамжийн дагуу шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт, магадлагаа гаргаж өгөх.

 

 ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН БЭЛГЭДЭЛ

Шүүхийнlogo2 шинжилгээний байгууллагын бэлгэдэл нь хар цагааныг буюу үнэн зөвийг дэнслэн тогтоодог femida бурханы дэнс байх бөгөөд дэнсний багана нь эвхмэл монгол бичгээр "ШИНЖЭЭЧ" гэж бичсэн монгол цоожны түлхүүрийн дүрс байна. Энэ нь шинжээч хүн түлхүүрийн тусламжтайгаар гэмт хэргийн ертөнцөд нэвтрэн орж хэргийн үнэн мөн, гэмт хэрэгтэний үйлдлийг нотлон тогтоож хар цагааныг ялган тунгааж дэнслэнэ  гэсэн утгыг агуулна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ТАНГАРАГ

Монгол улсын иргэн би шүүхийн шинжилгээний байгууллагад орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.