Дунд хугацааны бодлого, зорилт, стратеги

  1. Чиг үүрэг

    1. Шүүхийн шинжилгээний байгууллагын чиг үүрэг

Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 37-р зүйл 37.1 дэх хэсэг

 

  1. Шүүхийн шинжилгээний төв байгууллагын чиг үүрэг

Шүүхийн шинжилгээний төв байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

i. Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

ii. Шүүхийн шинжилгээний байгууллагын хүний нөөцийн бодлого боловсруулах, албан хаагчийг  сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

iii. Шүүхийн шинжилгээний байгууллагыг техник, тоног төхөөрөмжөөр хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

iv. Үндсэн чиг үүргийн хүрээнд дотоод, гадаадын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;

v. Шүүхийн шинжилгээ хийхэд мөрдөх журам, зааврын биелэлтийг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

 МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 38-р зүйл

 

 

  1. Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам
  2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

    1. Мэдээлэл
    2. Биелэлтийн мэдээ, дүн
    3. График үзүүлэлт
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл

    1. Биелэлтийн мэдээ, дүн
  4. Шүүхийн шинжилгээний байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр