Дотоод аудитын ажлын хэсэг шалган зааварлалаа.

Шүүхийн шинжилгээний  байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.16 дах заалт, Хүрээлэнгийн захирлын баталсан Шүүхийн шинжилгээний байгууллагын 2015 оны Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг тус тус үндэслэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Болдбаатар ахалж, Өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн-дадлагажигч, цагдаагийн дэд ахлагч Б.Гэрэлт-Од, Санхүүгийн аудит хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Б.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагааны үр дүнг тооцож,  үнэлэлт дүгнэлт өгөх, шалган зааварлах зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 29-нөөс 7-р сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

”"