Байгууллагын бүтэц, чиг үүрэг

logo3

 

ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

 

Эрхэм зорилго:Шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ, судалгааны онол арга барилд түшиглэн хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэн хураан авах, хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримт материалуудад өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын тогтоол, захирамжийн дагуу шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт, магадлагаа гаргаж өгөх.

Untitled-2

Криминалистикийн хэсэг

Криминалистикийн хэсэг нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 119-р тушаалаар баталсан Криминалистикийн шинжилгээ хийх журмыг үндэслэн дараахь чиг үүрэг хэрэгжүүлж байна.   1.Гэмт хэргийн газрын үзлэгт оролцож ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжлэх,          2. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаанууд болох үзлэг, нэгжлэг, туршилтанд оролцож түүний явц, үр дүнг бэхжүүлэх,   3. Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол, захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу дараах төрлийн криминалистикийн шинжилгээ хийж дүгнэлт, магадлагаа гаргана. Үүнд

  • Гарын хээний
  • Гутлын улны мөрний
  • Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгийн мөрний
  • Эвдлэгч багаж, зэвсэг хэрэгслийн мөрний
  • Малын им тамганы
  • Хуурамчаар үйлдэгдсэн гарын үсэг болон гар бичвэрийн /бичиг судлалын/
  • Дуурайлган үйлдсэн мөнгөн тэмдэгт, үнэт цаасны /бичиг техникийн/
  • Хүний гадаад дүр төрхийн адилтгал.

 

Шүүх эмнэлгийн хэсэг

uil-ajillagaa-4

ШША-ны үндсэн болон БОЭТ-ийн гэрээт эмч мэргэжилтэн нар

Шүүх эмнэлгийн хэсэг нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 135/256 дугаар тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмыг үндэслэн дараахь чиг үүрэг гүйцэтгэж байна.

  1. Гэмт хэрэг, гэмт явдлын улмаас амь насаа алдсан хүнд шинжилгээ хийж учирсан гэмтэл, үхлийн шалтгаан, хугацааг тогтоох,
  2. Амбулаторын үзлэгээр хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох
  3. Хүний нас, хүйс, эцэг тогтоох
  4. Цусан дахь спиртийн агууламж тогтоох
  5. Цагдаа, прокурорын байгууллагын хүсэлтээр хэргийн газрын үзлэгт оролоцох
  6. Хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргах
  7. Мэргэжлийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ЭБША-нд оролцогчийн сэтгэцийн байдал, хэрэг хариуцах чадвартай эсэхийг нотлох

uil-ajillagaa-5

 

uil-ajillagaa-6

 

 

Жилд дунджаар 950-1200 орчим амьд хүнд гэмтлийн зэрэг тогтоож 109-120 цогцост үзлэг шинжилгээ хийгдэж байна.Лобароторит жилд дунджаар хими, биологи, гистологийн 135 удаагийн шинжилгээ хийдэг.

 

 

 

Эдийн засгийн шинжилгээний хэсэг

Шүүх, нягтлан бодох шинжилгээний хэсэг нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 110/137 дугаартай тушаалаар баталсан эдийн засгийн шинжилгээ хийх журмыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ахлуулсан 5 хүний бүтэцтэй орон тооны бус комиссыг байгуулан дараахь үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

  1. Шүүх, нягтлан бодох бүртгэлийн магадлагааг хийхдээ:
  2. Татварын байцаагчийн акт, дүгнэлт
  3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт
  4. Аудитын акт, тайлан, дүгнэлт
  5. Аудитын компаний тайлан, дүгнэлт
  6. Тухайн байгууллагын тооцоо бодсон акт зэрэгт хариуцагч, нэхэмжлэгч, холбогдогч нар санхүүгийн баримтаар маргаж хууль сахиулах байгууллагад хандсан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын тогтоол, захирамжаар шинжилгээ хийж магадлагаа гаргана.

Бусад чиг үүрэг

  1. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа галт зэвсгийн сумны хошуу, хонгиог тусгай төхөөрөмж ашиглан буудлага үйлдэн авч улсын нэгдсэн санд төвлөрүүлэн гэмт хэрэг илрүүлэхэд ашигладаг.
  2. Ялтан, хорих газраас суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд болон эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, эрх хасагдсан зэрэг захиргааны арга хэмжээ авагдсан иргэдийн гар хурууны дардасыг Папилон системд авч гэмт хэрэг илрүүлэх бааз болгон ашиглаж байна.
  3. Эзэнгүй цогцосны мэдээллийн сан байгуулан мэдээллийг хадгалж байна.
  4. Дээрх чиг үүрэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч хуулийн хугацаанд шалгаж хариу өгнө.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүтэц