Албаны түүх

logo3                            logo2

ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТҮҮХ

       Дорнод аймгийн шүүхийн Шинжилгээний алба нь Монгол Улсын засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолын дагуу аймгийн цагдаагийн газрын криминалистикийн шинжээч, гарын хээний санч, аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн /хойшид БОЭТ гэх/ эмгэг судлал, шүүх эмнэлгийн тасгийн эмч, лаборант, туслах ажилтан нарыг нэгтгэн 2009 оны 1-р сарын 13-ны өдрөөс эхлэн засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээнд агентлаг болон үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус албаны анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Д.Лувсандамдин томилогджээ.

  albanii-tuuh-1

ШШҮХ-н захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг, дэд хурандаа Д.Лувсандамдин нар  2009,01,13 өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын тасаг албадын дарга нарын хамт.

       Аймаг орон нутаг шинээр байгуулагдаж байгаа албаа үүсгэн байгуулахад нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /хойшид ШШҮХ гэх/ захирал цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг биечлэн ирж дорнод аймгийн засаг дарга, ИТХ-н дарга нартай уулзаж санал хүсэлтээ илэрхийлэн ШША-нд цагдаагийн газрын “Б” байрны 3 давхрын хойд хэсэгт 3 өрөө байрыг олгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. 2009 оны байдлаар тус алба нь батлагдсан орон тоогоор криминалистикийн шинжээч 2, гарын хээний санч 1, нягтлан бодогч 1-тэй үйл ажиллагаагаа эхэлсэн байх ба үндсэн шүүх эмч, лаборант, туслах ажилтан байхгүйгээс аймгийн БОЭТ-н эмгэг-судлал, шүүх эмнэлгийн шүүх эмч, Б.Энхчулуун, лаборант Г.Өлзийбаяр, туслах ажилтан Б.Баяржаргал нарыг ШШҮХ-н захирлын тушаалаар шүүх эмнэлгийн ажил үүргийг гэрээгээр хавсран гүйцэтгүүлэх болсон байна. Тус албанд ШШҮХ-н захирлын 2009 оны 19-р тушаалаар криминалистикийн шинжээчээр цагдаагийн дэслэгч Д.Энхбаяр, Э.Батжаргал, 51-р тушаалаар гарын хээний санчаар цагдаагийн дэд ахлагч Б.Батбаяр, 76-р тушаалаар нягтлан бодогчоор Т.Түмэнжаргал нар тус тус ажиллажээ.Нийт 8 орон тоотойгоор ажиллах болсон байна.

albanii-tuuh-2

ШША-ны хамт олон 2009 он.                                 Шинжээч, д/ч Д.Энбаяр

       Дорнод аймагт шинээр үүсэн байгуулагдсан  тус алба нь хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийх, олдсон эд мөрийн болон бусад баримт сэлтэд эрх бүхий байгууллага, ажилтаны  томилсон тогтоол шийдвэрийн дагуу криминалистикийн, шүүх эмнэлгийн шинжилгээг хийх, гарын хээний, галт зэвсгийн хонгио ба хошууны сан бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах үндсэн зорилго чиглэлээ биелүүлэхэд анхны дарга цагдаагийн дэд хурандаа Д.Лувсандамдин 2009 ондоо албаны хувьд хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих анхан шатны ажил албыг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авах,  аймгийн цагдаагийн газрын шинжээч, гарын хээний санч нарт ашиглагдаж байсан техник төхөөрөмж, эд зүйлийг шилжүүлэн авах, ШШҮХ болон БОЭТ-н захирлын тушаалаар ажил үүрэг хавсран гүйцэтгэх алба хаагч нарын талаархи хөдөлмөрийн нөхцөл цалин хангамж, тус албанаас ажил үүрэг гүйцэтгэхэд нь хангах, олгох эм бодис бараа материалыг судлан нийлүүлэх, албаны дутуу орон тоо боловсон хүчний бодлогыг зохицуулах алба хаагчидтайгаа хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах тэдний ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хувиарийг гаргах, байгуулах, албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, дотоод журам, холбогдох удирдамжийн бичиг баримтыг боловсруулах, албаны дотоод бүртгэл судалгааг бий болгох, зэрэг дотоод үйл ажиллагааг эмхэлж цэгцлэх, алба хаагчдад болон аймгийн удирдлага, иргэд аж ахуйн нэгжид ШШҮХ-н болон албаны бүтэц зохион байгуулалт, үндсэн үүрэг холбогдох хууль тогтоомжийг суртачлан таниулах зэрэг ажлуудыг дэс дараатай авч хэрэгжүүлжээ.

       Алба хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр дүнтэй ашиглах, ажлын чанар,   бүтээмжийг дээшлүүлэх, албаны болон байгууллагын нууцыг хамгаалах зорилгоор албаны анхны дотоод журмыг 2009 оны 2 дугаар сард гарган мөрдөж ажиллуулсан байна. Албанд бүтэц зохион байгуулалт хийж тус албанд орон тоо нь байхгүй албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэргийн ажлыг нягтлан бодогч Т.Түмэнжаргалд, нярав касс, аж ахуйн чиглэлийн ажлыг гарын хээний санч дэд ахлагч Б.Батбаяр нарт давхар хариуцан ажиллуулахаар дотооддоо шийдвэрлэж, Т.Түмэнжаргалыг “Албаны хэрэг архивын” ажилтанг мэргэшүүлэх 60 цагийн сургалтанд “Дорнод сэтгэмж” сургалтын төвд суралцуулан ажиллуулжээ.

albanii-tuuh-3

 Анхны нягтлан бодогч Т.Түмэнжаргал.               Гарын хээний санч, д/а Б.Батбаяр

       Алба байгуулагдсан эхний жилд өөрийн байрлаж байгаа 3 өрөөний 1 өрөөг криминалистикийн шинжээч, гарын хээний санч нарын өрөө болгон тохижуулан АДИС-ПАПИЛОН системын тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулаж албаны дарга, нягтлан бодогчийн өрөөнд ширээ сандал, бичиг хэргийн шкаф, хөшиг, хивсэнцэр, даргын ширээ, хурлын ширээ, ханын шкаф зэргийг худалдан авч тохижилтын ажлыг хийсэн байна. Байгууллагын гадна тал дахь хаалганы дээр 40х60 хэмжээтэй албаны хаягыг хийж байрлуулах, алба хаагчидын өрөөний хаягыг хийх , албаны байрны коридорын үүдэнд албыг сурталчилах, үйл ажллагааг ил тод нээлттэй байлгах зорилгоор ”Шүүхийн шинжилгээний алба”-ны сурталчилгааны самбар 2х165 хэмжээтэйгээр хийж байрлуулах, албаны түүхэн замналын дэвтэр, Хөх сударын хөтлөлтийг эхлүүлсэн зэрэг удирдлага зохион байгуулалтын  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.

       Алба байгуулагдсан 2009 онд тус албаны шинжээч мэргэжилтэн нар алсын дуддлаганд явахад өөрийн гэсэн автомашины асуудал чухлаар шаардагдаж байсан тул Д.Лувсандамдин дарга энэ талаар ШШҮХ-ийн дэмжлэг хүсэлтийг аймгийн Засаг дарга, ИТХ-д нэгтгэн танилцуулсаны үр дүнд тухайн үед аймгийн Засаг даргын орлогчийн албан ажилд ашиглагдаж байгаад дуудлага худалдаанд шилжсэн байсан Япон улсад 1996 онд үйлдвэрлэгдсэн Ниссан-мистраль маркийн 00-07  ДОА дугаартай автомашиныг аймгийн ИТХТ-ийн 2009 оны 7 дугаар сарын 03 –ны өдрийн 42 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн бүртгэлээс хасуулж балансаас балансад үнэ төлбөргүйгээр албандаа шилжүүлэн авсанаар албыг унаажуулах тус дөхөмтэй үйл ажиллагаа болжээ.

albanii-tuuh-4

           Албаны автомашин                               Шинжээч, д/ч Д.Батжаргал

       2009 оны 06 сард ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээр ахлуулсан иж бүрэн шалгалтын хэсэг тус аймагт ирж харьяа байгууллага, агентлагуудын ажил байдлыг шалган зааварчилсан ба ШША нь үйл ажиллагаагаа шалгуулж үр дүнгээ дүгнүүлэн “хангалтай” үнэлгээ авч заавар зөвөлгөө авсан байна. Албаны хэмжээнд шуудан холбооны зардалыг хэмнэх шуурхай бэлэн байдлыг хангах зорилгоор алба хаагч бүрийг Жи-Мобелийн урьдчилсан төлбөрт Жи-10 үйлчилгээний дугаар бүхий гар утастай болов. 2009 онд алба давхардсан тоогоор 17 алба хаагч цалингийн урамшуулал авч, 7 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсан, 1 алба хаагч дутагдлаар хасагдсан байна. 2009 оны 07 сарын11-нд тус албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Лувсандамдин цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан байна.

       2009 оны ажил, 2010 оны эхний улирлын хийж бүтээсэн бүхэн нь тус албаны суурь эхлэлийг тавих Шүүхийн шинжилгээний тухай хуулийг сурталчилах олон түмэнд мэдүүлэх, бусад байгууллагатай хамран ажиллах, ШШҮХ байгуулагдсаны 5 жилийн ойг угтсан Өндөр бүтээлийн  аяны хүрээнд зохион байгуулагдаж байлаа. 2009 оны 12 сарын 21-ны өдөр ШШҮХ-ийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг, тус хүрээлэнгийн аж ахуйн тасгийн дарга, цагдаагийн хурандаа О.Болдбаатар “Таван эрдэнэ” аудитын мэргэжилтэн Н.Мөнхбат, Д.Цогбаяр нар тус албаны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж зохих үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

       Дорнод аймгийн ШША-ны анхны ажил амьдралын жил 2009 онд тус албаны хамт олон өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж албаныхаа үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэн   ажилласнаар ШШҮХ-тэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, албаны даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээ амжилттай биелүүлэн анхны оноо үдэж шинэ оноо угтаж авах тэр үед тус албаны криминалистийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Энхбаяр албаны болон ШШҮХ-ийн 2009 оны “Хөдөлмөрийн аварга”  ажилтанаар шалгаран зураг нь ШШҮХ-ийн хүндэт самбарт тавигдав./ тэрээр тус аймагт шинжээчээр 10 жил ажиллаж байгаа /, нягтлан бодогч Т.Түмэнжаргал албаны 2009 оны “Ажил мэргэжлийн аврага ажилтан”-аар тус тус шалгарч ШШҮХ-ийн “Баярын бичиг”-ээр шагнагдсан байна.

albanii-tuuh-5

                   2009 он ШША.                                 ШША-ны танилцуулах самбар.

2009 оны ажлын үндсэн чиг үүргийн үзүүлэлт

       Алба 2009 онд криминалистикийн чиглэлээр хэргийн газрын үзлэгийн 267 үүнээс хүн амь золгүй учралд 60, бусад хэргийн газарт 207 удаа, хөдөө алсын дуудлаганд 55 удаа ажиллажээ. Хэргийн газрын үзлэгээр гарын мөр 217, гутлын мөр -70, бусад ул мөр – 42-ыг илрүүлэн дакто хальс, гэрэл зургаар бэхжүүлж авчээ. Шинжээчиийн ур чадвараар 4 хэрэг нотлов. Шүүх эмнэлгийн чиглэлээр шинжилгээнд 78 удаа оролцож, гарын үсэг, бичиг техник зэрэг 12 обьектод шинжилгээ хийсэн байна. Гэмт хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 24 хэргийн 57 ширхэг гарын мөр  санд оруулсаас 7 хэргийн эзэн холбогдогчийг магадлан тогтоосон байна. Шүүх эмнэлгийн чиглэлээр 764 хүнд гэмтлийн зэрэг, мөн гистологийн 78 ширхэг шинжилгээг тус тус хийжээ.

       2010 оны 3 сарын 18 –ний өдрийн ШШҮХ-ийн даргын Б/64 тоот тушаалаар Дорнод аймгийн Шүүхийн шинижлгээний албаны даргаар цагдаагийн дэд хурандаа О.Баярбатыг томилж, Цагдаагийн хурандаа Д.Лувсандамдинг Дорноговь аймгийн ШША-ны даргаар томилжээ.

       2010 он 03 сарын 20-25-нд ШШҮХ-ийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж ШША-ны төв, орон нутгийн удирдах ажилтны цугларалт сургалт зохион байгуулагдаж Эрдэнэт хотын ШША-ы үйл ажиллагаатай бүх аймгийн ШША-ны удирдлагуудыг газар дээр нь сургалтанд хамруулан Шүүхийн шинжилгээний ажилтны тангараг өргөх ёслол нийслэл хотод ШШҮХ-д зохион байгуулагдав.

albanii-tuuh-6

ШШҮХ-ийн тамгын ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ц.Гантулга Дорнод аймагт ШША-ны даргын ажлыг хүлээлцүүлж алба хаагчдаар тангараг өргүүлж байна.

 

albanii-tuuh-7

2010 04.01-ний өдөр ШША-ны даргын ажлыг хэлэлцүүлэхээр ШШҮХ-ийн Тамгын газрын ахдах мэргэжилтэн,Цагдаагийн дэд хурандаа Ц.Гантулга ирж ажиллан тус албаны алба хаагч Б.Батбаяр, Т.Түмэнжаргал тус албанд Улаанбаатар хотоос түр 3 сарын томилолтоор ирж ажиллаж байгаа Шинжээч Д.Нямбаяр нарыг ШША-ны тангараг өргүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ.

darga jijig

Дорнод аймгийн ШША-ны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат

       Тус алба нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Төрийн албаны тухай хууль, ТБУСТХ,ЭБШХ, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу ШШҮХ-ээс 2010 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, ШШҮХ-иийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний зорилтуудыг ханган ажиллах чиглэлээр тус албаны хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахад гол шаардлагатай байгаа боловсон хүчний дутагдлыг арилгах, эмч мэргэжилтнийг бэлтгэх өөрийн үндсэн алба хаагчидтай болох, тэдний ажлын ачааллыг тэнцвэржүүлэх бодлогыг баримтлан ажиллах зүй ёсны ажлын байрны хангалт хийх ажил чухлаар тавигдаж байлаа.

       2010 оны сүүлийн хагас жилд тус алба өөрийн нэр дээр ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн хэлтэст шинжээч эмчээр Дорноговь аймгийн АУИС-ыг төгссөн хүний их эмч Т.Номинцэцэгийг бэлтгүүлэх санал хүргүүлэн анхан шатны сургалтанд хамруулав.

       2010 оны 06 сард ШША-НЫ 2     шинжээчийн орон тоог 3 болгон Цагдаагийн академийн Криминалистикийн шинжээчийн анги төгссөн мэргэжлийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлбат, Э.Батбаяр, Б.Бадамсайхан нар томилогдон ирэв.

albanii-tuuh-8

Шинжээч, д/ч Г.Гэрэлбат  Шинжээч, д/ч Б.Бадамсайхан   Шинжээч, д/ч Э.Батбаяр

       Криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч Д.Энхбаяр 2010 оны 06 сард ШШҮХ-ийн захирлын тушаалаар Дорноговь аймгийн ШША-нд шилжин ажиллахаар томилогдов. 2010 оны 05 сард БОЭТ-ийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа шинжээч эмч Б.Энхчулууны ажлын ачааллыг багасгах гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх зорилгоор гэрээгээр ажил үүрэг хавсран гүйцэтгэх шинжээч эмчийн тоог 2 болгон шинжээч эмч С.Дашдоржтой хөдөлмөрийн гэрээг хийж алба гэрээт 2 шүүх   эмчтэйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэх болсноор ажлын ачаалал тэнцвэржин ажил үүрэг гүйцэтгэхэд дөхөмтэй байдал шүүх эмнэлгийн чиглэлд үүсэн бий болсон.

albanii-tuuh-9

ШША 2010 он 6 сар                        БОЭТ-ийн гэрээт эмч, мэргэжилтэн нар

 

2010 оны 07 сарын 11-нд ШША-ны дарга О.Баярбатад ЦЕГ-н даргын тушаалаар цагдаагийн хурандаа цол олгожээ.

albanii-tuuh-10

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир дэд хурандаа О.Баярбатад Цагдаагийн хурандаа цол шагнаж өргөмжлөл гардуулж байгаа нь /2010,07,07/

 

       Албанд 2009 онд олгогдоод техникийн  хувьд сааталтай зогсож байсан Ниссан-мистраль маркийн 00-07 ДОА дугаартай автомашиныг сэргээн засварлахад зориулж ШШҮХ-ээс олгосон 2,500,000 сая төгрөгийн тусламж дотоодын нөөц бололцоонд тулгуурлан зохих засвар үйлчилгээг БНХАУ-ын Манжуур хот, Улаанбаатар хотод хийлгэн шаардлагатай агергатуудыг худалдан авч сэргээн засварласнаар 2010 оны 9 сард бэлэн болгон алсын дуудлаганд ажил үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн байна.

       Алба хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зорилгоор ШША-ны дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулан өдөр бүр албаны угтах ажилтанг томилон ажиллуулж ШШҮХ-ийн 274-р тушаалаар баталсан ШШБ-ын үйлчилгээний стандарт, ШШҮХ-ийн захирлын 198-р тушаалаар баталсан “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрэм”, сахилгын талоныг хэрэглэх журмыг үндэслэн   алба хаагч бүрт сахилга ёс зүйн талонтой болгож хяналт тавин ажиллаж байгууллагын үйл ажиллагааны стандартыг хангуулж байна. Дээрх журам зааврыг зөрчсөн алба хаагчдад ШША-ны даргын тушаалаар  2 шүүх эмч, 1 шинжээчийг сануулах, 1 гарын хээний санчид 10% цалин хасах, 1 шинжээчийн цалинг 20% нэмэх  арга хэмжээг тус тус авсан байна. Байгууллага иргэдээс ажил хүсэлтийг нь авах зорилгоор санал хүсэлтийн хайрцгыг албаны байранд ил тод байрлуулан үйлчлүүлэгчидээсээ шууд санал хүсэлтийг нь хүлээн авах боломжоор хангав.

       Албаны хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 7 хоног бүрийн бямба гаригт Дорнод дээд сургуулийн спорт зааланд “Хас банк ”-ны салбартай чөлөөт тоглолт бэлтгэл хийж бусад биеийн тимар спортын арга хэмжээнд оролцож байна.

albanii-tuuh-11

ШША чөлөөт цагаараа Дорнод дээд сургуулийн слорт заал.

 

2010 оны ажлын үндсэн чиг үүргийн үзүүлэлт

       2010 оны байдлаар тус алба гэмт хэргийн дуудлаганд 604 удаа оролцсоноос хүн амь, золгүй учралд 109, хулгай дээрэм 192, бусад хэргийн газарт 303 удаа ажиллав. Хэргийн газрын үзлэгээр гарын мөр 217, гутлын мөр 115, бусад ул мөр, эд мөрийн баримт 183-ийг илрүүлжээ.  Нийт 6369 гэрэл зургийн ажил хийснээс хэргийн газрын 3860, шинжилгээний 1188, бусад 1321, кадр гэрэл зураг боловсруулжээ. Эрх бүхий байгууддагын албан тушаалтаны томилсон шүүхийн шинжилгээ хийлгэх тогтоол шийдвэрийн дагуу бичиг судлалын 4, гарын мөрийн 31, мөр судлалын 4, харьцуулах шинжилгээ хийснээс нотолсон 8, үгүйсгэсэн 29, татгалзсан 2 дүгнэлт гаргажээ. Шүүх эмнэлгийн чиглэлээр 109 цогцост задлан шинжилгээ хийж 743 хүний биед гэмтлийн зэрэг хийж тогтоох үзлэг шинжилгээг хийж нийт 856 акт дүгнэлт гаргасан байна.

albanii-tuuh-12

ШША 2011 он.

       Галт зэвсгийн сангийн баяжилтад 39 сумны хошуу хонгиог авч, гарын хээний санд 1068 гарын хээний дардас авч баяжилт хийн шинжээчийн ур чадвараар 13 хэрэг нотлогдсон байна. ШШҮХ-ээс баталсан 2010-2011 оны хичээлийн жилд явуулах албаны сургалтын хөтөлбөрийн дагуу 3 чиглэл бүхий сургалтын төлөвлөгөөг гарган биелэлтийг зохион байгуулж байна. АЗДТГ-ын вэб сайтад албаны цахим мэдээллийг  баяжуулан ажиллаж байна. Албаны нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хуучин ашиглаж байсан байрны өрөө талбайг нэмэгдүүлэх шаардлагаар шинжээч эмч, лаборатори ажиллах байрны асуудлыг шийдвэрлэн тус байрны 3 давхарт үйл ажиллагаа явуулж байсан НХЖХОНБ нар бүхий ТББ-ыг хотын  даргын тамгын газарт нүүлгэн шилжүүлж тус байрны 3 давхарын шатны хойд хэсгийг ШША дангаараа оо-н өрөөний хамт эзэмших гэрээг цагдаагийн газрын даргатай хийсэнээр ажлын байрны ашиглалт өрөөний тоо нэмэгдэв. 2010 оны байдлаар холбогдох сургалтанд шинжээч д/ч Э.Батбаяр ШШҮХ-ийн  гарын хээний сангийн, шинжээч эмч, Б.Энхчулуун, туслах ажилтан Г.Баяржаргал нар шүүх эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх , Т.Номинцэцэг шинжээч эмчийн мэргэжил олгох сургалтанд тус тус 7 хоногоос 6 сарын хугацаатай хамрагдсан байна. Албаны материаллаг аж байдлыг дээшлүүлэхэд зориулж Дорнод аймгийн шүүхээс 1 бичиг хэргийн компьютер, 2 ш бичгийн ширээ, УИХ-ын гишүүн Ц.Алтангэрэлээс 1 компьютерыг хандиваар олгож дэмжлэг туслалцааг үзүүлжээ.

       2010 оны 11-р сард криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Батбаяр нь Хэрлэн сумын 9-р баг 25-р байрны амьдрах Филиппин улсын иргэн Кантило Франсын гэрт үл таних залуус дээрэмдсэн хэргийн газраас илрүүлсэн гарын гарын мөрөөр уг хэргийг нотолж Цагдаагийн газрын Баярын бичгээр шагнагдав.

       Монгол Улсын Шүүх эмнэлгийн алба байгуулагдсны 50 жилийн ойг угтаж зарласан Өндөр бүтээлийн болзолт уралдааны хүрээнд тус алба тусгай төлөвлөгөө гарган ойг угтсан урлаг, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж дүгнүүлэв.

       2010 оны сард тэмдэглэсэн Шүүх эмнэлгийн 50 жилийн ойгоор тус салбарт олон жил ажиллаж ирсэн тус албанд гэрээгээр ажил үүрэг хавсран гүйцэтгэж байгаа шүүх эмч Б.Энхчулуун, лаборант Б.Өлзийбаяр, туслах ажилтан Г.Баяржаргал нар ШШҮХ-ийн Баярын бичиг, Сайшаалын үнэмлэхээр шагнагдав. ШША-ны даргын тушаалаар Шүүх эмнэлгийн 50 жилийн ойг тохиолдуулан шүүх эмч С.Дашдорж бүхий 4 алба хаагчийг 1 сарын цалингаар шагнав.

albanii-tuuh-13

Шүүх эмнэлгийн 50 жилийн ойг ШША-ны хэмжээнд тэмдэглэв. Чойбалсан хот То ван рестаран, 2010 оны 10-р сар.

 

       2011 оны 01 сарын 01-ээс ШШҮХ-ийн захирал цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигийн б/367 тоот тушаалаар тус албаны анхны шинжээч эмч Т. Номинцэцэг томилогдов.

        albanii-tuuh-14

Шинжээч эмч д/ч Т.Номинцэцэг

 

       Шүүх эмнэлгийн чиглэлээр 2011 оны 02-р сард 2 дахь шинжээч эмчээ бэлтгэхээр хүний их эмч Н.Уянгааг ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн хэлтэст шинжээч эмчийн сургалтанд хамруулахаар илгээсэн зэрэг боловсон хүчний бодлого зохицуулалтын талаар шат дараалалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Аймаг орон нутгийн төр захиргааны болон агентлагуудын үйл ажиллагаануудыг мэдээллийг сонсож АЗДТГ-аас сар бүр зохион байгуудж байгаа “Нээлттэй хаалганы өдөр” иргэдтэй уулзах өдрүүдийн үйл ажиллагаанд оролцон байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан ирсэн санал хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэн Халх гол сум аймгийн төвийн 8-р багтай Засаг даргын баталсан хуваарь захирамжийн дагуу шефийн холбоотой ажиллаж байна. 

albanii-tuuh-15

ШША “Нээлттэй хаалганы өдөр” -өөр

 

       2010 он, 2011 оны эхний улиралд ШША-ны даргын зүгээс албаны ажлын хариуцлага дээшлүүлэх, бэлэн шуурхай байдлыг хангах, Шүүхийн шинжилгээ хийх тогтоол шийдвэрийг хүлээн авах бүртгэх, гарсан дүгнэлтийг буцаан хүргүүлэх тухай 9з/05, алба хаагчдын ажлыг бодитой үнэлэх чиглэлээр тээврийн хэрэгсэлийн ашиглалтанд тавих хяналтыг сайжруулаж бэлэн байдлыг хангах тухай 9з/11, Шүүхийн эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг хэрэгжүүлэх тухай 9з/14, 9з/04 Шүүх эмнэлгийн ажилтан нарт ажлын үр дүнгээр нь урамшуулалт цалин олгох тухай 2011 оны 04 дугаартай, Шүүх эмнэлгийн үйлчлэгч, туслах ажилтан нарт хойшлуулшгүй шинжилгээний үед ажилласан хөлсийг олгох тухай 06, албаны хоногийн ажлын мэдээг танилцуулах нэгтгэх албаны жижүүрийн олны үүргийн журам 07 зэрэг тушаал шийдвэрийг гаргаж мөрдүүлжээ.

       Мөн БОЭТ-н захиралтай зөвшилцөн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээг аймагт хийх журам, оролцох нарийн мэргэжлийн эмч нарын нэрсийн жагсаалтыг гарган албан ёсоор батлуулсан байна.

       2011 оны эхний улиралын байдлаар тус албанд шинжээч 3, гарын хээний санч 1, нягтлан 1, шинжээч эмч 1, дадлагжигч шинжээч эмч 1, гэрээгээр ажил үүрэг хавсран гүйцэтгэж буй ажилтан 3 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүрэг гүйцэтгэж байна.

       Тус алба нь 2011 онд ШШҮХ-ээс дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх байгууллагын стандартыг ханган төрийн үйлчилгээг тасалдалгүй чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 

Боловсруулсан: ШША-ны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат