Дорнод аймгийн Шүүх Шинжилгээний Алба
Slide
Slide
Байгууллагын тангараг:
Монгол улсын иргэн би ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Мэндчилгээ

darga jijig

Эрхэм таныг Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье. Манай цахим хуудас танд шүүхийн шинжилгээний байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, шүүхийн шинжилгээний албаны танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож буй хууль тогтоомж, гадаад харилцаа хамтын ажиллагаа, ажлын үр дүнгийн статистик мэдээ, санхүү төсвийн холбогдох үзүүлэлт, тендерийн материал зэрэг мэдээлэл авах боломж олгох юм. Шүүхийн шинжилгээний байгууллага иргэдэд нээлттэй байж, үүрэгт ажлаа шуурхай, шударга хэрэгжүүлэхэд чиглэсэн та бүхний санал хүсэлт тус байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.БАЯРБАТ

Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 677 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны эзэмшлийн Ниссан мистрал маркийн 00-07 ДОА улсын дугаартай автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 1’300’000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг Дэнчингийн хэмжээ: Худалдах доод үнийн 25 хувь Дуудлагын худалдаа 2015 оны 11 ...

Сэтгэгдэл

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/485 дугаар тушаалаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дараах нэр бүхий албан хаагчдад цагдаагийн цол олголоо. Цааш унших

Сэтгэгдэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн хорооны 2015 оны  582 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны эзэмшлийн Ниссан мистрал маркийн 00-07 ДОА улсын дугаартай автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 2’000’000 /хоёр сая/ төгрөг Дэнчингийн хэмжээ: Худалдах доод үнийн 25 хувь Дуудлагын худалдаа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт Шүүхийн Шинжилгээний ...